"Оюу Толгой" төсөл жилдээ 230 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой болсон
2024.08.20
112
"Оюу Толгой" төсөл жилдээ 230 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой болсон

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй УИХ-ын гишүүд "Оюу Толгой" төслийн үйл явц, гүний уурхайн үйл ажиллагаа, төслийн үйл явцтай газар дээр нь өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцаж, тус компанийн стратеги, цаашдын хэтийн төлөвлөгөө, хууль эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. "Оюу Толгой" төсөл 2023 онд гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд жилдээ 230 мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой болсон. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын 95%-ийг гүйцэтгээд байгаа аж. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.