Ц.Туваан: Геологийн хайгуул, судалгааны ажлыг нэн тэргүүнд чухалчлан ажиллана
2024.08.11
381
Ц.Туваан: Геологийн хайгуул, судалгааны ажлыг нэн тэргүүнд чухалчлан ажиллана

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Уурхайчдын наадам"-д оролцож, баяр наадмын арга хэмжээг нээлээ. Нээлтийн үеэр дараах байр суурийг илэрхийлсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Салбар хариуцсан сайд "2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан эвслийн Засгийн газар олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр онцгой анхаарч Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарыг аж үйлдвэржилт буюу эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэн ажиллах зорилтыг тавьж буй талаар тэмдэглэв. Тиймд геологийн хайгуул, судалгааны ажлыг нэн тэргүүнд чухалчлан ажиллах, салбарын хууль тогтоомжийн тогтвортой байдлыг хангаж гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх, хувийн хэвшлүүд, үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгжүүдээ Засгийн газраас тогтвортой бодлогоор дэмжин ажиллана" хэмээн бодлогын байр сууриа илэрхийллээ. 

naadam_37 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.