ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг хөндөв
2024.08.09
160
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг хөндөв
Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу санхүүжилтийн хүүгийн хувийг хянан үзэх, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Оюу толгой төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай танилцахаар холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтын үеэр Оюу толгой төслийн 2010-2023 оны санхүүгийн үзүүлэлтүүд, 2024-2051 оны бизнес, санхүүгийн төлөвлөгөө, төсөөлөл, УИХ-ын 2019 оны 92 дугаар, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хамтарсан ажлын хэсэг танилцуулав.

Мөн төслийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд болох Антре гоулд төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу санхүүжилтийн хүүгийн хувийг хянан үзэх, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар тодорхой санал боловсруулж ойрын үед танилцуулахыг ажлын хэсэгт даалгав.

tuvaan_1

oyut_2  

oyut_5 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.