Уул уурхай, олборлох салбар оны эхний хагаст 18.6 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
2024.08.08
218
Уул уурхай, олборлох салбар оны эхний хагаст  18.6 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
Гадаад зах зээлд 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 19.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 18.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 25.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (18.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 4.1 (24.3%) их наяд төгрөгөөр, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 81.9 (8.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

mine_export 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.1 (24.3%) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 3.2 (33.8%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 922.3 (14.3%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 23.8 (12.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Гадаад зах зээлд 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 19.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 18.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 62.1 хувийг нүүрс олборлолтын салбар, 33.9 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.0 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.0 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.