Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн сарын экспортын нүүрсний нээлттэй цахим дуудлага худалдааны арилжаагаар "Энержи Ресурс" компани 460,800 тонн баяжуулсан коксжих нүүрс борлуулжээ. Тус компани нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
"Энержи Ресурс" нь 2023 онд улсын төсөвт 501 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, 1 тэрбум гаруй ам.долларын экспортоор бодит валютын урсгалд хувь нэмрээ оруулсан билээ. 2023 оны эцсийн байдлаар тус компанийн үндсэн ажиллагсдын тоо 2,372-д хүрч, шууд ба шууд бусаар 7,200 орчим хүнийг ажлын байраар ханган ажилласан.