АМГТГ: Газрын тосны экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 46.04 хувьтай байна
2024.08.02
206
АМГТГ: Газрын тосны экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 46.04 хувьтай байна

Газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 30-ны байдлаар хайгуулын шатанд 8 /БХГ/, ашиглалтын шатанд 4, цуцлагдах шатанд 1 Бүтээгдэхүүн хуваах гэрээ байна. Нээлттэй зарласан газрын тосны хайгуулын 15, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 1 талбай байна.

Монгол Улсын хэмжээнд 2024 онд нийт 4.85 сая баррель буюу 659.2 мянган тонн газрын тос олборлон экспортлох төлөвлөгөөтэй ба 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.5 сая баррель буюу 304 мянган тонн газрын тос олборлож, экспортолсон ба төлөвлөгөөний гүйцэтгэл 46.04 хувьтай байна.

Газрын тосны борлуулалтын орлогоос 2024 онд Улсын төсөвт 361.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 128 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын гүйцэтгэл 35.4 хувьтай байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.