"Эрдэнэс Тавантолгой" ХК оны эхний хагаст 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав
2024.08.01
158
"Эрдэнэс Тавантолгой" ХК оны эхний хагаст 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь  2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байна.

Тус компани онцгой дэглэм тогтоосноос хойш 2024 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн нь улсын төсвийн татварын нийт орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлсэн билээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.