"Рио Тинто" компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар Katie Jackson томилогдсон байна. Тэрээр инженер, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр 30 гаруй жилийн туршлага хуримтлуулжээ. Katie Jackson нь Оксфорд төгссөн бөгөөд National Grid Ventures-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.
"Рио Тинто" компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар Б.Болд өмнө нь ажиллаж байсан бөгөөд тэрээр энэ оны есдүгээр сарын 1-нээс тус группын Арилжаа, бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллахаар томилогдсон.
Б.Болд захирлын хувьд "Рио Тинто" группын бизнесийн хөгжил болон борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг хариуцах ажиллах юм. "Рио Тинто" бол дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани.