"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг бүтэн жилийн турш хангах зорилгоор үйлдвэрийн хэмжээнд эрчим хүчний болон технологийн нөөцгүй ажилладаг үндсэн тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх “Их зогсолт” өнөөдөр 20. 00 цагт эхэллээ.
2024 оны “Их зогсолт”-оор нийт 484 багц ажил төлөвлөж, үүнээс 482 ажлыг энэ өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.
Эдгээр ажлыг Баяжуулах үйлдвэр, Цахилгаан цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Ус хангамжийн цех, Авто тээврийн цех, Дулааны цахилгаан станц, Барилга засварын цех, Засвар угсралтын цех зэрэг бүтцийн нэгжийн нийт ажилтан, мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэх бөгөөд гадны туслан гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК, “Алтайн үндэс” ХХК-ийн гурван бригад бүрэлдэхүүн ажиллах бөгөөд "Их зогсолт”-ын ажил энэ сарын 29-ний өдрийн 20.00 цагт дуусах аж