Тэмцээний ялагч Их Британи улсад зохиогдох олон улсын тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцоно
2024.07.25
220
Тэмцээний ялагч Их Британи улсад зохиогдох олон улсын тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцоно

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Уул Уурхайн Операторуудын холбоо хамтран үндэсний шилдэг хүнд машин механизмын операторуудын аваргуудыг шалгаруулах "National Operator Challenge" тэмцээнийг зарлаж байна. Уг тэмцээн нь операторуудын ур чадварыг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилж таниулах, техник технологийн дэвшлийг танилцуулах үндсэн 3 зорилгын хүрээнд зохион байгуулж байна. 
Тэмцээн : 1. Экскаватор
                   2. Бульдозер
                   3. Лодер
                   4. Дамп трак гэсэн үндсэн 4 төрөлд явагдана.

2024 оны 9-р сарын 16-нд болох техникийн зөвлөгөөнөөр операторуудын мэдүүлгийг эцэслэж мэдүүлэх ба 1 компани төрөл тус бүрт 1 шилдэг операторыг илгээнэ. Тамирчид 18 насанд хүрсэн, мэргэжлийн үнэмлэхтэй, зохион байгуулагчдын зүгээс өгөх аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахих сахилга баттай Монгол Улсын иргэн байна. Тэмцээний ялагч Их Британи улсад зохиогдох олон улсын тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцоно. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.