"MinePro Mongolia-2024" арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 11-нд Налайх дүүрэгт зохион байгуулагдана. Энэ үеэр Олон улсын уул уурхайн холбоодын дугуй ширээний уулзалтад Канад, АНУ, Их Британи, Австрали, БНХАУ, Индонез, БНЭУ зэрэг олон улсын уул уурхайн ассоциацийн удирдлагууд оролцож, Дугуй ширээний уулзалт өрнүүлэх юм.
Дугуй ширээний уулзалтаар:
- Уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлага
- Технологийн дэвшлийн бодит нөлөө
- Чухал ашигт малтмал ба эрчим хүчний шилжилт
- Тогтвортой уул уурхайн практик ба байгаль орчны хамгаалалт
- Уул уурхайн салбарын геополитикийн сорилтууд
- Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээг оновчлох нь
"Монгол Улс нь чухал ашигт малтмалын нөөцөөр баялгаас гадна дэлхий дахинд төвийг сахисан байр суурьтай нь олон улсын хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийг бэхжүүлэх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү дугуй ширээний уулзалт нь дэлхийн хамтын ажиллагааг дэмжих, технологийн инновацийг ахиулах, уул уурхайн салбарт тогтвортой практикийг хангахад таатай платформ болох юм" хэмээн Монгол Уул уурхайн үндэсний ассоциаци онцоллоо.