Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооны УЗ шинэчлэгдлээ
2024.07.02
232
Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооны УЗ шинэчлэгдлээ

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь Бүх гишүүдийн хурлаараа удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчилжээ. Шинэ Удирдах зөвлөл ээлжит хурлаа хийж, МОНМАГ ХХК-ийн захирал Ж.Жамъянг Удирдах зөвлөлийн даргаараа томилсон байна.

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөл нь 5 (тав) ба 7 (долоо) гишүүнтэй бөгөөд холбооны удирдах зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас 3 жилийн хугацаатай сонгодог аж. Нэр дэвшигч нь аливаа улс төрийн нам, эвслийн гишүүн бус Монгол Улсын иргэн байна гэж холбооны дотоод дүрэмдээ зааж өгчээ. 

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлд МОНМАГ ХХК-ийн захирал Ж.Жамъяан, ОРИКА МОНГОЛИА ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мандахбат, БЛАСТ ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Тэмүүлэн, МЕРА ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Ганзориг, МАСТЕ МАЙНИНГ СЕРВИС ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баярбат, МН ЖОЙН ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөмө, НИТРО СИБИРЬ МОНГОЛИА ХХК-ийн дэд захирал Б.Төрболд нар сонгогджээ.  

teselgee_holboo 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.