БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан Оюу толгойн цогцолборт зочилжээ
2024.07.01
283
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан Оюу толгойн цогцолборт зочилжээ

Оюу толгойн уурхайн цогцолбор болон Ханбогд суманд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Шэнь Минжуан зочилжээ. Түүний энэхүү айлчлал нь 2016 оноос хойшхи БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын анхны айлчлал бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, стратегийн түншлэлийн 10 жилийн ойтой давхцаж байна. 
"Бидний Хятад улстай тогтоосон харилцаа нь Оюу толгойн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. “Оюу толгой” компани зэсийн баяжмалаа Хятад улс дахь түншүүддээ борлуулж, тус улс дахь нийлүүлэгчид болон мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажилладаг. Энэхүү айлчлал нь "Оюу толгой" компанийн хүчтэй, тогтвортой түншлэлийг бий болгох замаар үндэсний хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилгыг бататгаж байна." хэмээн "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер онцолжээ. 

oyu_china_3 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.