Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдрэлд орсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ
2024.06.24
202
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдрэлд орсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны хоёр байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдрэлд орсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлтийг "Оюутолгой" компани хийж дуусгалаа. Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд эвдэрсэн газруудыг хүн, мал амьтанд аюулгүй болгон улмаар тус бүс нутгийн экосистем хэвийн эргэлтэд орох, сэргэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн үйл ажиллагааны явцад хөндөгдсөн талбайн хог хаягдал, хаягдал материалыг цуглуулж, цэвэрлэн, зөвшөөрөгдсөн цэгт нүүлгэсэн байна. 

Мөн Хар Ямаат, Хургадын амны 16.8 га талбай бүхий овоолго, 8.69 га ухаш, бусад байдлаар эвдэрсэн 39 га талбайд үүссэн их хэмжээний овоолго, дэнжилсэн хана мөргөцгийг шаталсан байдлаар налуулж, тухайн орчны хэлбэр төрхөд ойртуулан хэлбэржүүлэх, гадаргууг нь сийрүүлэх, далан, суваг шуудууг булж тэгшлэх, сийрүүлжээ.

Үүнээс гадна гол мөрний урсац бүрэлдэх эхээс тасалж, ашиглаж байсан хиймэл нууруудыг булж, 1,4 км урт бүхий голын татмын ай сав, 5 га талбай бүхий нуурын эрэг орчмыг хэлбэршүүлсэн байна.

Нөхөн сэргээлтийн дарааллын дагууд эхлээд шимэрхэг хөрсөөр, дараа нь ургамлын үндэс бүхий давхарга үүсгэх зорилгоор шимт хөрсөөр хучиж, ургамлын үндэс ургах таатай орчинг бүрдүүлжээ. Энэхүү ажил нь хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт байдал, цаашлаад экологийн тэнцвэрт байдлыг сэргээхэд томоохон алхам болжээ. 

oyu3 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.