Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын үзүүлэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хилийн дундаж үнийн үзүүлэлтийг мэдээллээ. Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор тус тус өсөж, нүүрсний үнэ тонн тутамд 34 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.