Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Рио Тинто групп, “Оюу толгой” компани хамтран Монгол Улсад анх удаа уул уурхайн амин сүнс болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэж, өнөөдөр анхны төгсөгчдөдөө бакалаврын диплом гардууллаа. Ингэснээр уул уурхайн нарийн мэргэжлээр сурах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн мэдлэг боловсрол эзэмшин, цаашид Оюу толгой төдийгүй олон улсын томоохон уурхайд ажиллах суурь нөхцөл бүрдэж байна.
2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь 2.42 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд өдгөө ШУТИС-д нийт 100 гаруй оюутан суралцаж байна.
Цаашид магистрын хөтөлбөр нэвтрүүлэх, олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулах хэтийн зорилготой.
Рио Тинто групп, “Оюу толгой” компани нь Монгол Улсын уул уурхайн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг сургах, дээд боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд уг зорилгын хүрээнд боловсролын салбарын шинэчлэл хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд уг зорилгын хүрээнд боловсролын салбарын шинэчлэл хөгжилд түүчээлсэн олон улсын жишиг хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлнэ.