МУУҮА: Уул уурхайн ассоциациудын олон улсын дугуй ширээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна
2024.06.05
252
МУУҮА: Уул уурхайн ассоциациудын олон улсын дугуй ширээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нь 2024 оны 06-дугаар сарын 3-6-ны хооронд Чили улсын Антофагаста хотод хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын "Exponor Chile" экспод оролцож байна. Уг арга хэмжээний үеэр зохион байгуулагчид болох Антофагаста Аж үйлдвэрийн ассоциацийн Зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүд болон ерөнхий менежертэй МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа албан ёсны уулзалт хийж, энэ оны 10-дугаар сард Улаанбаатар хотноо болох "Mining Week 2024", "MinePro Mongolia 2024" арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Антофагаста холбоо нь 80 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өдгөө 50 гаруй ажилтантай томоохон ассоциаци болжээ. Хоёр талын уулзалтаар10-дугаар сарын 11-ны өдөр болох Олон Улсын Уул Уурхайн Ассоциациудын "Дугуй Ширээний Уулзалт"-ыг хамтран зохион байгуулахаар боллоо.

mine_256

mine_8989  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.