Тавантолгойн бүлэг ордод 4 компани 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна
2024.05.31
459
Тавантолгойн бүлэг ордод 4 компани 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна

Улсын Их Хурлын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо 2024 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Нотлох баримтыг шинжлэн судлах (нээлттэй) сонсголыг зохион байгууллаа.

Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор орд газруудын эзэмшигчдийн мэдээлэл ил болсон юм. Тухайлбал, Тавантолгойн бүлэг ордод 4 компани нийт 12 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Дөрвөн компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК, "Тавантолгой" ХК аж. Харин Нарийнсухайтын бүлэг ордод 6 компани 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Зургаан компани нь "Монголын Алт МАК" ХХК, "Саусгоби Сэндс" ХХК, "Өсөх зоос" ХХК, "Хүрэнтолгой Коал Майнинг" ХХК, "EAИ" ХХК, "Адилцаг" ХХК юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.