Өмнөх жилийн амжилтаа ахиулах боломж бүрэн байна
2024.05.29
502
Өмнөх жилийн амжилтаа ахиулах боломж бүрэн байна

БНХАУ өнгөрсөн онд 102 сая тонн коксжих нүүрс импортолсны 54 сая тонныг Монгол Улс нийлүүлсэн. Энэ үзүүлэлт нь Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хувьд 2022 онтой харьцуулахад 99.7 хувиар өсөж, түүхэн дээд амжилт болсон юм. Тэгвэл энэхүү амжилт энэ онд ч хэвээр хадгалагдах бүрэн боломж байна.

Манай улс энэ онд нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Тэгвэл 2024 оны тавдугаар сарын 27-ны байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 29.9 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газар онцлон мэдээллээ.

Хэдий импортын нүүрсний дундаж үнэ өмнөх оны мөн үеэс ихээр суларсан ч манай улсаас урд хөрш рүү нийлүүлэх нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн хэвээр байна. Өмнөд хөршийн хувьд импортлох коксжих нүүрсний хэмжээ нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, жил болгон энэ хэмжээ шинэчлэгдэж байгаа. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.