Нүүрсний экспорт 29,9 сая тонн болж, 34 хувиар өсөв
2024.05.28
649
Нүүрсний экспорт 29,9 сая тонн болж,  34 хувиар өсөв

Монгол Улс энэ оны төсөвт нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Нүүрсний экспорт 2024 оны тавдугаар сарын 27-ны байдлаар 29,9 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Монголын хөрөнгийн биржээр 2023 оны 1 дүгээр сараас эхлэн экспортод гаргах нүүрсний арилжааг эхлүүлсэн. Тэгвэл 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 546 удаагийн арилжаагаар 26.2 сая тонн нүүрс арилжаалжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.