Зэсийн баяжмалын анхны дуудлага худалдааг Монголын хөрөнгийн биржээр энэ оны 4 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Энэхүү дуудлага худалдаанд "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалыг АНУ-ын “Өүшн Партнэрс” компани оролцож, дуудсан үнээр эхний 3000 тонныг авсан. Тэгвэл зэсийн баяжмалын хоёр дахь арилжааг маргааш явуулах товтой байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу зэсийн баяжмалын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хувь буюу 30 мянган тонныг энэ жил арилжаалахаар байна.
Эргэн сануулахад, Засгийн газрын 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн 73-р тогтоолын дагуу зэсийн болон молибденийн баяжмалыг биржээр нэмж зарахаар болсон.