Эрдэнэт үйлдвэр: Зэсийн баяжмалын хоёр дахь арилжааг энэ сарын 20-ны үеэр зохион байгуулахаар төлөвлөж байна
2024.05.13
608
Эрдэнэт үйлдвэр: Зэсийн баяжмалын хоёр дахь арилжааг энэ сарын 20-ны үеэр зохион байгуулахаар төлөвлөж байна

"Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалыг биржээр худалдах анхны арилжаа 2024 оны 4-дүгээр сарын 29-нд зохион байгуулагдаж, энэ үеэр нойтон жингээр 3 мянган тонн, хуурай жингээр 2718 тонн зэсийн баяжмалыг амжилттай борлуулсан. Тэгвэл дараагийн биржийн арилжааг энэ сарын 20-ны үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгааг "Эрдэнэт үйлдвэр"-ийн зүгээс мэдэгдлээ.

Үүнд бэлтгэхийн зэрэгцээ арилжигдсан зэсийн баяжмалыг заасан  хугацаанд нь бэлтгэхэд  анхаарч, ажиллахыг үйлдвэрийн  удирдлагуудын даваа гарагийн ээлжит шуурхайн үеэр холбогдох алба, хэлтэс Ерөнхий захирал Г.Ёндон үүрэг болгожээ. "Бид зэсийн баяжмалаа биржээр худалдаж, тонн тутамд төлөвлөснөөс 203 ам доллараар өндөр үнээр арилжлаа. Ингэснээр  нэг өдөрт хийсэн нийт борлуулалтаас 550 мянган ам долларын илүү ашиг олсон байна” гэж Ерөнхий захирал эхний арилжааг онцолсон байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.