"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" 249,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ
2024.05.03
132
"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" 249,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын  нэг болох "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 04 дүгээр сарын 30-нд боллоо. Тус компани өнгөрсөн онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 36,1 мян.тн-д хүргэж, 2022 оны үйлдвэрлэлтээс даруй 50,5 хувиар өсгөж ажилласан байна.

Мөн 35,5 мян.тн ган бүтээгдэхүүн, 979 мян.тн төмрийн хүдрийн бүтээгдэхүүн борлуулж, 2023 оны гүйцэтгэлээр нийт 249,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 33,3 сая.доллароор гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.