С.Наранцогт: Зөөвч-Овоогийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр ирэх 7 хоногт үргэлжилнэ
2024.05.01
177
С.Наранцогт: Зөөвч-Овоогийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр ирэх 7 хоногт үргэлжилнэ

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжид өөрчлөлт, шинэчлэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрхэн өрнөсөн, ямар үр дүнгүүд гарч эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон "Орано Майнинг" компани хооронд үргэлжилж буй Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явцын талаар тодруулсан юм. Зөөвч-Овоо ордын хөрөнгө оруулагч нь дэлхийн ураны ТОП 3 компанийн нэг "Орано групп". Тус компанийн дийлэнх хувийг Францын төр эзэмшдэг. "Эрдэнэс Монгол" компани нь төрийн нэрийн өмнөөс  уг хэлэлцээрт оролцож, өөрийн эрх үүргийг хэрэгжүүлж буй.

С.Наранцогт захирал "Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүрээнд 6 ажлын хэсэг гарсан. Монгол талаас төрийн болон салбарын мэргэжилтнүүд багтсан 97 хүний бүрэлдэхүүнтэй бид ажиллаж байна. Бүх саналуудаа бид дотроо эцэслэсэн. Хөрөнгө оруулагчид ирэх 7 хоногт ирнэ. Энэ үеэр сүүлийн хэлэлцээр хийгдэнэ. Дэд ажлын хэсгийн хүрээнд саналаа эцэслэх, маш олон асуудал байгаа. 200 гаруй санал гараад, түүнээс 50 хувьтай зөвшилцөж, ойлголцоод явж байгаа. Хэлцэл 50, 50 хувьтай явах үндсэн зарчмаа барина" гэв.  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.