“Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аяны хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 23-ний Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбооноос санаачлан Өмнөговийн Засаг даргын Тамгын газар, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, “Оюу толгой” компани, Гурван талт зөвлөлтэй хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Үлэмжийн чанар” соёлын төв-д 09-14 цагийн хооронд "Гүнээсээ хайрлая Ханбогдын усны чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.