Нүүрсний ашиглалтын 308 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна
2023.09.12
529
Нүүрсний ашиглалтын 308 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна
Монгол Улс нүүрсний 173.5 тэрбум тонн геологийн таамаг, батлагдсан 33.3 тэрбум тонн нөөцтэй. Нүүрсний 15 сав газарт 300 гаруй ордын нөөц тогтоогдсон байна.

Монгол Улсын хэмжээнд нүүрсний ашиглалтын 308 тусгай зөвшөөрлийг 178 компани эзэмшиж байна. 308 тусгай зөвшөөрлийн 41.8 хувь нь хүрэн нүүрсний, 42.5 хувь нь эрчим хүчний нүүрсний тусгай зөвшөөрөл аж. Хамгийн олон нүүрсний тусгай зөвшөөрөлтэй аймгийг Өмнөговь, Дорноговь, Төв, Говь-Алтай аймаг тэргүүлж байгааг “Монголын нүүрсний үйлдвэрлэлийн тойм 2023” тайланд дурджээ. Компаниар нь харахад, МАК 13, “Хүннү Говь-Алтай” 12, “Сэкер Ресорсус Монголи” 11, “Мон Эн Ко” 9, “Эрдэнэс Тавантолгой” 8 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж байна.

Монгол болон бусад улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 28 тусгай зөвшөөрөл, Хятад, Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд тус бүр 20 тусгай зөвшөөрөл, Виржинийн арлуудын хөрөнгө оруулалттай компаниуд нүүрсний 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт ашиглалтын зөвшөөрлийн 17.7 хувийг эзэлж байгааг дээрх тайланд дурджээ.

Монгол Улс нүүрсний 173.5 тэрбум тонн геологийн таамаг, батлагдсан 33.3 тэрбум тонн нөөцтэй. Нүүрсний 15 сав газарт 300 гаруй ордын нөөц тогтоогдсон байна. Хамгийн их нүүрсний нөөцтэй аймгаар Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сүхбаатар эрэмбэлэгджээ.

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.