"Эрдэнэс Монгол" нэгдлийн охин компаниудын нэг нь "Гашуунсухайт авто зам" компани. Тус компани Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Тэгвэл "Гашуунсухайт авто зам" компанийн гүйцэтгэх захирал Ж.Баянмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, З.Амарсанааг томиллоо.
Ж.Баянмөнх нь 2021 онд компанийнхаа дэд захирлын суудлаас дэвшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Түүний хувьд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар 10 гаруй ажиллаж байсан нэгэн. Шинээр томилогдсон З.Амарсанаа нь Өмнөговь аймгийн харьяат, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч ажээ.