Монгол Улсын нийгэм, эдийн засагт Энержи Ресурс компанийн оруулж буй хувь нэмэр судалгааны тайлан гарлаа
3 Цагийн өмнө
108
Монгол Улсын нийгэм, эдийн засагт Энержи Ресурс компанийн оруулж буй хувь нэмэр судалгааны тайлан гарлаа
MMCG компанийн бэлтгэн боловсруулсан "Монгол Улсын эдийн засаг, нийгэмд Энержи Ресурс ХХК-ийн оруулж буй хувь нэмэр" судалгааны тайлан гарчээ. Тус компанийн хувьд өмнө нь уул уурхайн салбар, уул уурхайн компаниудын улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодит тоо мэдээлэл, ШУ-ы үндэслэлтэй тооцоо судалгаанд үндэслэн тооцож, олон нийтэд хүргэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК-ийн судалгааг гаргасан. Энэ удаа нүүрсний салбар, түүн дотроо энэ салбарын үндэсний хөрөнгө оруулагч Энержи ресурс компанийн судалгааг гарган олон нийтэд танилцуулж байна. 
Судалгааны зарим үр дүнгээс:
  • Энержи Ресурс компанийн МУ-ын ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл 2025 оны байдлаар 2%-тай буюу эдийн засагт “материаллаг” хэмжээний чухал нөлөөтэй байна. Энэхүү үзүүлэлт Эрдэнэт үйлдвэрийн хувьд 9%, ОТ компанийн хувьд 5% орчим тус тус байна.
  • Компанийн эдийн засгийн үржүүлэгчийн нөлөө 2.1 байгаа нь компанийн 1 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл нь ханган нийлүүлэгчид, орон нутгийн бизнест 2.1 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлийг бий болгож байгааг харуулж байна.
  • Компанийн бий болгосон 1 ажлын байр нь ханган нийлүүлэгчид, орон нутгийн бизнест нэмэлтээр 4 ажлын байрыг бий болгожээ. Энержи Ресурс компани ийм байдлаар нийт 11.6 мянган ажлын байрыг бий болгожээ.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.