Малчдад 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
2024.03.21
330
Малчдад 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” компанийн зүгээс Монголын улаан загалмай нийгэмлэг, Дорноговь аймагт нийт 500 сая төгрөгийг хандивлалаа. Үүнээс 200 сая төгрөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгт, Дорноговь аймагт 300 сая төгрөгийн тус тус хандивлав.

 Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК,  компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” компанийн зүгээс 2023-2024 оны өвөлжилт,  хаваржилт хүндэрсэний улмаас үүсээд буй  зудын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүллээ.   Үүний хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, Дорноговь аймагт нийт 500 сая төгрөгийг  хандивлалаа. Үүнээс  200 сая төгрөгийг  Монголын улаан загалмай нийгэмлэгт, Дорноговь аймагт 300 сая төгрөгийн тус тус хандивлав.

Их хэмжээний цас орон, зудын нөхцөл байдал хүндэрч, малчин айл  өрхүүд гамшгийн нөхцөлд байдалд орж, малын хорогдлын тоо 4 орчим саяд хүрч, цаашид ч харамсалтай нь өсөх хандлагатай байгааг "Орано Майнинг”, ”Бадрах Энержи” компани бүрэн ойлгож байгаагийн хувьд уг тусламж дэмжлэгийг үзүүлж байна. Энэхүү тусламж дэмжлэг нь хөдөө орон нутагт, тэр дундаа Дорноговь аймгийн малчин иргэдийг малжуулах  мөн малчин өрхүүдэд шаардлагатай байгаа  хүнс, тэжээл  ба бусад шаардлагатай зүйлсээр хангахад хувь нэмрээ оруулах юм.

Ийнхүү “Орано Майнинг”, ”Бадрах Энержи” компаниуд  Монгол Улсын Засгийн газраас санаачлан өрнүүлж байгаа “Малчдаа дэмжих үндэсний аян”-д үндэсний аж ахуйн нэгж  болон олон улсын байгууллагуудын хамт нэгдэж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.