ЗТХЯ: 2024 онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ
2024.03.04
412
ЗТХЯ: 2024  онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 19.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Зам, тээврийн хөгжлийн яам 2024 онд 1826 км төмөр зам барих барилгын ажлыг эхлүүлнэ гэж мэдээллээ. Тодруулбал, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 19.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн Улаанбаатар төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажил, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн их засварын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийнэ гэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.