Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр арилжаална
2024.02.28
414
Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр арилжаална
Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ болж, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилалд зэс, молибденийн баяжмал бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзлээ. 

mining_mining 

Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна. 

Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон  молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлсэн байна. 

Зэс, молбедины баяжмалыг биржээр арилжаалснаар түүхий эдийн зах зээлийн үнийг бодитоор тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулахад гол хөшүүрэг болох төдийгүй уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцоллоо.

2024 онд эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг уул уурхайн биржээр зарах бол “Оюу толгой” ХХК-д биржээр бүтээгдэхүүнээ зарах санал тавьжээ. Уг асуудлаар Рио Тинто компанийн удирдлагуудтай Канадын Торонто хотноо болох олон улсын уул уурхайн чуулганы үеэр яриа хэлэлцээ хийнэ гэдгийг салбарын сайд хэллээ. УУХҮЯ зэсийг биржээр арилжих хэлэлцүүлгийг ирэх сарын 18-нд зохион байгуулахаар тов зарласан. Манай улс цаашид буюу 2025 оноос Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн баяжмалын 30-40 хүртэлх хувийг биржээр арилжаална гэдгийг Ж.Ганбаатар сайд дурдлаа. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.