Усны шилдэг шийдлүүдийг шалгаруулна
2024.02.26
209
Усны шилдэг шийдлүүдийг шалгаруулна
Усны газар, “Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аян, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, “Оюу толгой” компани нар хамтран санаачилж, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-ны өдөр "Дэлхийн Усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдлийн “Гүнээсээ хайрлая” шалгаруулалт энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү шалгаруулалтыг Усны газар, “Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аян, ШУТИС-ийн  ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, “Оюу толгой” компани нар хамтран санаачилж, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. “Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшүүлэх шийдлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Шилдэг технологи нэвтрүүлэгч – Байгууллага, Шилдэг технологи нэвтрүүлэгч – Иргэд, хувь хүн, Усны шилдэг судалгаа - Судлаач, баг хамт олныг ийнхүү тодруулах юм. 

Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдлоос сэргийлэх зорилгоор бодитой шийдлийг хэрэгжүүлэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгж байгууллага, усны менежментийн чиглэлээр нэвтрүүлж буй шийдэл, төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэд, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах зорилгоор уг шалгаруулалтыг зохион байгуулж байгаа аж. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.