Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ
11 Цагийн өмнө
189
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам,  Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээ маргааш бүтэн өдрийн турш болох бөгөөд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулахын зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, санал хүсэлт, гомдлыг нь шуурхай шийдвэрлэж байгаа юм.
 
Эдийн засгийг нуруундаа үүрч буй уул уурхайн салбар нь 2025 онд 90 сая тонн нүүрс, 2.5 сая тонн зэсийн баяжмал, 480 мянган тонн газрын тос экспортолж түүхэн дээд хэмжээг эвдсэн амжилттай жил болсныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өдөрлөгийн нээлтийн үеэр онцолсон.
 
Ирэх өдрүүдэд эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд дараагийн Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх хөшүүрэг нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байх болно гэдгийг мөн дурдлаа.
 
Мөн Аж үйлдвэр эрдэс баялгийн яам Ган боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, Багануурын уурхайг түшиглэсэн нүүрсийг пиролизийн аргаар боловсруулах өндөр технологийн үйлдвэрлэл зэрэг мега төслүүдэд аж үйлдвэр эрдэс баялгийн салбар анхаарч байгаа аж.
 
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Олон улсад хөл нийлүүлэн алхаж чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг зарлах эрхзүйн үндсийг бий болгоно. Мөн эрэлт хэрэгцээ нь бий болоод буй цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд зориулагдсан үнэт металлын чиглэлд анхаарал тавьж тусгай бодлого хэрэгжүүлнэ” хэмээн тодотгосон. 
 
Өдөрлөгт "Эрдэнэс Монгол" нэгдлийн 17 компани оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, ажлын байрны мэдээлэл өгч байна. 
ett2604093 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.