“Julong” зэсийн уурхайд 2.43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
2024.02.26
433
“Julong” зэсийн уурхайд 2.43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
БНХАУ-ын алт, зэсийн салбарын томоохон тоглогч, олон улсад үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй “Zijin Mining Group” нь Төвд дэх “Julong” зэсийн уурхайн хоёр дахь үе шатыг эхлүүлж, ийнхүү өргөтгөж байгаагаа мэдээллээ. Ингэснээр 2025 он гэхэд тус компани “Julong” уурхайн нэг өдрийн хүчин чадлыг 350 мянган тонн-д хүргэх боломжтойг онцоллоо.

Өргөтгөл хийснээр тус уурхай жилд 100 гаруй сая тонн хүдэр олборлож, боловсруулж БНХАУ-ын хамгийн том зэсийн уурхай болохоор байна.

Дээрх төсөлд нийт 17.5 тэрбум юань буюу 2.43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг “Zijin Mining Group” мэдэгдлээ. “Zijin Mining Group” нь 2020 онд “Julong” төслийг өөрийн эзэмшилдээ нэгтгэн авч байжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.