ЭТТ: 32 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа
9 Цагийн өмнө
92
ЭТТ: 32 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар биет хэмжээ нь 32 мянган тонн нүүрсийг нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

1/3 коксжих нүүрс-32 мянган тонн, 68.5 ам.доллароор арилжаалж нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдсэн байна. Арилжаанд 3 оролцогч оролцож, үнэ 8.5 ам.доллароор буюу 14.2% өсжээ.

2026 он гарсаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 76 удаагийн арилжаагаар 337.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.18 сая тонн нүүрс арилжлаа.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.