Г.Дамдинням: Хэн геологи, судалгаа, эрэл хайгуулыг хийж байна, түүнийг дэмжинэ
3 Цагийн өмнө
154
Г.Дамдинням: Хэн геологи, судалгаа, эрэл хайгуулыг хийж байна, түүнийг дэмжинэ

“Монголын Геологи, Хайгуул 2026” чуулга уулзалт, үзэсгэлэн Корпорэйт конвеншн төвд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбоо санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн. Тус холбоо нь 20 жилийн түүхтэй. Энэ жилийн чуулга уулзалт, үзэсгэлэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж, салбарын бодлого, эрх зүйн орчныг танилцууллаа. 

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Бид өнөөдөр 1990 оноос өмнөх эрэл судалгаа хайгуулын үр дүнгээр Монгол орон 36 жил амьдарч байна. Улсын төсвийн хөрөнгөөр эрэл судалгааны ажлыг үе шаттайгаар эрс нэмэгдүүлнэ" гэдгийг онцлов. Мөн эрдэс баялгийн салбарынхан бид олборлолтоос боловсруулалт руу шилжиж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх чин эрмэлзлийн хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулж байна.

Мөн илтгэлдээ ирэх Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барина гэдгээ онцлов. Хуулийн төсөлтэй холбогдуулан яриандаа "Хайгуулын салбарыг нээх боломжит хувилбаруудыг нээнэ. 2010 оноос хайгуулын салбар уналтад орсон, одоо "амь тавих" гэж байна. Хэн геологи, судалгаа, эрэл хайгуулыг хийж байна, түүнийг дэмжинэ" гэлээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.