Оюу Толгой: Усны хэрэгцээгээ бид малчдын ашигладаг эх үүсвэрээс бус, 150–400 метрийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны ордоос хангаж байна
4 Цагийн өмнө
154
Оюу Толгой: Усны хэрэгцээгээ бид малчдын ашигладаг эх үүсвэрээс бус, 150–400 метрийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны ордоос хангаж байна
"Оюу Толгой" ХХК нэг тонн хүдэр боловсруулахад 0.4м³ ус ашиглаж байгаа нь дэлхийн дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт гэв.

"Оюу Толгой" ХХК 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ус дахин ашиглалтын түвшин 86.7%-д хүрч, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4м³ ус ашиглаж байгаа нь дэлхийн дунджаас даруй гурав дахин бага үзүүлэлт гэлээ. Оюу толгой нь усыг баяжуулах үйлдвэр, дулааны станцын хөргөлт, тоос дарах, зам барилга, ногоон байгууламж зэрэг олон зориулалтаар дахин ашигладаг байна. Тус компани уурхайн усны хэрэгцээгээ малчдын ашигладаг эх үүсвэрээс бус, 150–400 метрийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны ордоос хангаж байна гэж мэдээллээ.

"Оюу Толгой" компани нь 13,000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулсан байна. Мөн бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж, сайжруулснаар орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлсэн гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.