“Гурвантэс-XXXV” төслийн хийн гарц дахин нэмэгдэж, шинэ амжилт тогтоов
“Тэлмэн Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гурвантэс-XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилт-олборлолтын хийн гарц үргэлжлэн өсөж, Нарийнсухайтын талбайн цооногоос өдөрт ~1,000 шоо метрт хүрч (>35,000 scfd) өмнөх амжилтаа ахиулж, шинэ шатанд хүрчээ. Ялангуяа, LF_07 цооног нь төслийн нийт хийн олборлолтын 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд төслийн хийн гарц 2026 оны хоёрдугаар сарын эхэн үеийн өдөрт ойролцоогоор ~500 шоо метр байсан түвшнээс хоёр дахин нэмэгдсэн нь нүүрсний давхаргаас хий ялгарах үйл явц эрчимжиж байгааг харуулж байна хэмээн тус компани онцлон мэдээллээ.
Энэхүү ахиц нь төслийн хүрээнд анхан шатны эрчим хүч үйлдвэрлэх боломж улам ойртож байгааг илтгэж байгаа бөгөөд “Гурвантэс-XXXV” төслийн дараагийн хөгжлийн шатанд чухал ахиц болж байгааг тодотгожээ.