Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 2 дугаар сарын 6-ны 14:00 цагт Holiday Inn Ulaanbaatar зочид буудлын 2 давхарын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэгт салбарын оролцогч талууд, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг идэвхтэй оролцохыг уриалжээ.