Алтны үнийн өсөлт үргэлжилсэн хэвээр. Унц алтны үнэ даваа гарагт 5100 ам.долларыг давж, шинэ амжилт тогтоов. Алтны үнэ 5100 ам.долларын босгыг давснаар түүхэн дээд ханшаар зах зээлд бүртгэгдэж байна. Энэ үйл явдал нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлт юм. Шар металлын ханш сүүлийн 12 сарын хугацаанд 80 гаруй хувиар өсөж, хөрөнгө оруулагчдын нүдээр авч үзвэл, улам гялалзаж байна.