ЭТТ: ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэвтрүүлэн хэрэгжүүлж буй Олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцооны стандарт, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оноос Олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцооны стандарт, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Тус стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг “QFS Management system” ба “LMS Certification Limited” авсан бөгөөд давтан I баталгаажуулалтын аудит гүйцэтгэж байна.
Энэхүү давтан I баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдсанаар дээрх стандартуудын гэрчилгээний хугацаа 2029 он хүртэл 3 жилээр сунгагдах юм.
Тус стандартууд нь тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын Авлигын индекс буурах ач холбогдолтой юм.