Нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өсөв
2024.02.15
291
Нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өсөв
Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд нийт 6,8 сая тонн нүүрс экспортолсон байна.

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд нийт 6,8 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнээс Гашуунсухайт авто замын боомтоор 3,6 сая.тн, Шивээхүрэн авто замын боомтоор 1,8 сая.тн, Ханги авто замын боомтоор 647 мян.тн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мян.тн, төмөр замаар 192 мян.тн, агаарын замаар 3 мян.тн нүүрс тус тус экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өссөн дүнтэй гарав.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.