Зэсийн үнэ тонн тутам нь 12 мянган ам.долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоов
2 Цагийн өмнө
100
Зэсийн үнэ тонн тутам нь 12 мянган ам.долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоов

Худалдааны тогтворгүй байдал, нийлүүлэлт багассан, урт хугацаанд эрэлт нэмэгдэх зэргээс шалтгаалан зэсийн үнэ шинээр дээд амжилт тогтоож, тонн нь 12 мянган ам.долларт хүрэв. Энэхүү өсөлт нь 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа бөгөөд 36 хувиар өссөн байна. 

Эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой улбар металлын ханш сүүлийн саруудад өсөлттэй хэвээр байлаа. Цаашид дэлхийн зах зээл дэх зэсийн нийлүүлэлт буурах, эрэлт нэмэгдэх хүлээлт нь зэсийн ханшийг улам чангалж байна. 

2026 оны зэсийн төлөв таамаг гарсан бөгөөд Citi group ирэх оны хоёрдугаар улиралд зэсийн үнэ 13 мянган ам.долларт хүрнэ гэж үзсэн бол Goldman Sachs Group зэсийн үнийг ирэх жил тогтвортой, өсөлт үзүүлнэ хэмээн таамагласан юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.