Оюу толгой ХХК: Олон улсад тулгамдсан нарийн ур чадварын хомсдолыг Монголд шийдвэрлэнэ
23 Цагийн өмнө
88
Оюу толгой ХХК: Олон улсад тулгамдсан нарийн ур чадварын хомсдолыг Монголд шийдвэрлэнэ
Гүний уурхайн олборлолт нь ил уурхайгаас илүү нарийн инженерчлэл, геотехник, агааржуулалт шаарддаг. Дэлхий даяар уул уурхайн инженерүүдийн тоо буурч, АНУ, Австрали, Европт 50% нь ирэх 10 жилд тэтгэвэрт гарах төлөвтэй байна.
 
Энэ сорилтыг шийдвэрлэхээр “Рио Тинто” групп Австралийн Квинсландийн их сургуулийн профессор Андре ван Асын удирдлага дор Монголд “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулж, Оюу толгойн талбарт дадлага сургалт явуулж байна. Хөтөлбөрийг 2024 онд боловсруулж, 2025-2027 онд дотоод, олон улсын мэргэжилтнүүдийг сургах бөгөөд санхүүжилтийг “Рио Тинто” хариуцна.
 
Сургалт нь блокчлон олборлолт, агааржуулалт, геотехник зэрэг чиглэлээр 10 модультай практик хэлбэрээр явагдаж, АНУ, Канад, Австрали, Английн эрдэмтэд удирдана. Эхний ээлжид 27 оролцогч хамрагдаж, 2025 оны 12-р сарын 5-нд сертификатаа гардан авлаа. Хөтөлбөрийн хүрээнд монгол багш нарыг сургаж, цаашид тогтвортой үргэлжлэх боломжийг бий болгох юм.
 
2026 оноос эхлэн “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийн хөтөлбөр бусад уул уурхайн компиудад нээлттэй зарлагдан бөгөөд олон улсын хэмжээний сургалтад ажилтнуудаа хамруулах боломжийг олгоно.
 
Эх сурвалж: "Оюу Толгой" ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.