Геологийн судалгаа шинжилгээний төвийн төлөөлөл Казакстан улсын Катко уурхайн үйл ажиллагаатай танилцав
24 Цагийн өмнө
86
Геологийн судалгаа шинжилгээний төвийн төлөөлөл Казакстан улсын Катко уурхайн үйл ажиллагаатай танилцав
Геологийн судалгаа шинжилгээний төвийн төлөөлөл 2025 оны 11-р сарын 16-20-ны өдрүүдэд Казакстан улсын Катко уурхайд зочилж, тус уурхайн ерөнхий үйл ажиллагаа, цацраг идэвхит ашигт малтмал олборлож буй ураны уурхайн лабораторитой газар дээр нь очиж танилцан, туршлага судалжээ.
 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжиж буй 14 мега төслийн нэг болох цацраг идэвхт ашигт малтмалыг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан ураны хүдрийн баяжмалын үйлдвэрлэлийн процессын хяналт, экспортын бүтээгдэхүүний гаалийн хяналт болон хөндлөнгийн хяналтын схемыг боловсруулах, борлуулалтын өртөг тооцох зэрэг үйл ажиллагаанд лабораторийн шинжилгээ чухал ач холбогдолтой юм.
Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ нь Монгол Улсын эрдэс баялагийн салбарын ууган байгууллагын нэг бөгөөд Монгол Улсаас гарч буй төрөл бүрийн баяжмалд лабораторийн хөндлөнгийн хяналт гүйцэтгэдэг. Иймээс ураны хүдрийн баяжмалын лабораторийн шинжилгээг гүйцэтгэх нь төрийн өмчийн лабораторийн үүрэг юм.
 
Цацрагийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн зориулалтын лабораторийг шинэчлэн, техникийн чадавхийг сайжруулах, ураны хүдрийн баяжмал дахь уран болон бусад дагалдах элемент, изотопуудын агуулгыг тодорхойлох шинжилгээний арга аргачлалыг судлан, нэвтрүүлэх, дээжлэлт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх асуудлуулыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.