UBS групп: Алтны үнэ унц нь 4500 ам.долларт хүрнэ
14 Цагийн өмнө
199
UBS групп: Алтны үнэ унц нь 4500 ам.долларт хүрнэ

2025 оны турш хамгийн гайхам өсөлтийг үзүүлсэн металл бол алт. Энэ он гарсаар 50 гаруй хувиар өссөн, улмаар түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоож, хөрөнгө оруулагчдын "хүслийн жагсаалт"-ыг тэргүүлсэн алтны үнэ 2026 онд ч онцгой сонин хэвээр байна.

Ирэх жилийн дэлхийн санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд үлэмж байр суурь эзлэх, тэр тусмаа хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчдыг анхаарлын төвд алхам тутам байх алтны үнийн өөдрөг таамаг, өсөлтийн төлөв цаашид үргэлжлэхээр байна.

UBS группын шинжээчид 2026 онд алтны үнэ унц нь 4500 ам.доллар хүрнэ гэж таамаглалаа. Алтны өсөлтөд геполопикийн тодорхойгүй байдал, АНУ, БНХАУ-ын хооронд хараахан намжаагүй тарифын зөрчил, Америкийн Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ бууруулах шийдвэр, Трампын бодлого, шийдвэр, түүнийн өөрчлөлт нөлөөлнө гэж үзжээ.

2026 оны турш алт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хэвээр байгаа юм. Алтны үнэ ирэх жил түүхэн шинэ оргилдоо хүрнэ гэсэн өөдрөг таамгийг UBS группээр зогсохгүй бусад банк санхүүгийн байгууллагууд ч төсөөлж, таамгаа зарим нь шинэчилж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.