Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна
3 Өдрийн өмнө
62
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхлүүлсэн. Хэлэлцээний эхний шатанд талууд хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах зарчмын тохиролцоонд хүрч, протокол үйлдэн баталгаажуулсан. Энэ хүрээнд “Рио Тинто” группийн зүгээс зээлийн хүүг бууруулах саналаа Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэгт өнөөдөр /2025.11.20/ танилцууллаа.
 
Талууд саналаа ийнхүү харилцан солилцсоноор зээлийн хүүг бууруулах яриа хэлцэл харилцан зөвшилцөх хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.