“Оюу толгой” компани 2025 он гарснаас хойш нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
6 Цагийн өмнө
15
“Оюу толгой” компани 2025 он гарснаас хойш нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ

"Оюу толгой” компани 2025 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани гуравдугаар улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна.

  • Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан байна.
  • Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ дунджаар өдөр бүр 24 тэрбум төгрөг гэсэн үг юм.

Эх сурвалж: "Оюу толгой" ХХК

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.