Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын терминал байгуулах талаар ярилцлаа
8 Цагийн өмнө
77
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын терминал байгуулах талаар ярилцлаа
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун БНХАУ-ын Нэгдсэн олон улсын төмөр замын чингэлэг тээврийн компанийн Орлогч захирал Цянь Жун тэргүүтэй төлөөлөгчдийг /2025.10.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал төмөр замын чингэлэг тээврийн салбарт хамтран ажиллах боломж, Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын терминал байгуулах талаар санал солилцов.
 
Мөн төлөөлөгчид Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Түүнчлэн Замын-Үүд нарийн царигийн өртөөний шинэ чингэлэг терминал барих төсөл, Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв байгуулах төслийн хэрэгжилтийн явцыг судалж, цаашид эдгээр төслийн хүрээнд хамтран ажиллах боломжийг талууд ярилцлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.