Б.Жавхлан: “Оюу толгой” төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 				
				
					
“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёрдахь өдрийн хэлэлцээр өнөөдөр үргэлжилж, яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар харилцан тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа. 
 
Сангийн сайд Б.Жавхлан "Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, Монгол Улсын Засгийн газраас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон" гэв.